ЭНХЖИН
2016-11-15

Ангилал: мэдээлэл

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Univ_1(1)


ТАНИЛЦУУЛГА

 Манай сургууль нь анх 2000 онд Төрийн шагналт, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын санаачлагаар "Монос" коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 2004 онд "Монос" дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон өөрчлөгдөөд байна.

Тус сургууль нь одоогийн байдлаар 4 салбар сургууль, Эм Судлалын Хүрээлэн, Эмийн үйлдвэр /"Монос Фарм" ХХК/, 5 тэнхим, 300 гаруй багш ажилтан, 800 гаруй оютан, суралцагчтай хувийн хэвшлийн томоохон сургуулийн нэг юм.


2015 оны 04 сарын байдлаар 46 багш ажилтантай , Үүнээс орон тооны багш 32, гэрээгээр ажилладаг багш 5 байна. Багш нарын 26.5%- нь доктор, 80%- нь магистр, 27.6% докторантур, магистрантурт суралцаж байна. Захиргаа, санхүүгийн ажилтан 7, бусад ажилтан 10 байна.

Одоо тус сургууль 800 гаруй суралцагчтай, Үүнээс Магистрын түвшинд 30 орчим, Мэргэжлиийн боловсрол олгох түвшинд 24, Бакалаврын түвшинд 600 орчим оюутан суралцаж байна. 


1(7)

Он цагийн хэлхээс

Манай сургууль анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдан, бакалаврын сургалт явуулах эрх авсан.

Гэгээрлийн сайдын 2001 оны 06 сарын 14-ны өдрийн 194 тоот тушаалаар Эм найруулагч мэргэжлээр дипломын боловсролын сургалт явуулах эрх авсан.

БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 08-ны өдрийн 227 тоот тушаалаар Магистрантурын сургалт явуулах эрх авсан.

БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монос” Дээд Сургууль болсон.

Бакалаврын анхны төгсөлт хийв.

Магистрантурын анхны төгсөлт хийж, анхны магистр төрөв.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон.

2009 оны хичээлийн жилд морфологи, эмгэг физиологийн тэнхим нь эмнэл зүйн эм судлалын тэнхим болж бүтэц, үйл ажиллагаа нь өөрчлөгдөн шинэчлэгдэв.

2010 онд бүтцийн өөрчлөлт хийж, Эм Зүйн Удирдлага Технологийн тэнхим, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим, Клиник Эм Зүй-Био-Анагаахын тэнхим гэсэн 3 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж эхлэв.

2010 онд сургалтын албаны үйл ажиллагаанд UNIFACE программ хангамжийг нэвтрүүлж эхлэв.

2010 онд номын санг шинээр байгуулж, тохижуулав.

2011 онд номын сангийн үйл ажиллагаанд LIB4YOU программ хангамжийг нэвтрүүлэв.

2011 онд 1600 м2 бүхий хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.

2011 онд мэдээллийн танхим, биологи, ургамал судлалын хичээлийн ур чадварын танхим, физиологи, эмгэг физиологийн ур чадварын танхим, морфологи, гистологийн танхим, Эрдмийн зөвлөлийн өргөөг шинэчлэн тохижуулав.

2012 онд Эм Зүйн бүртгэл тооцооны хичээлийн танхимд бүртгэл, тооцооны программ хангамж суурилуулав.

2012 онд БСШУЯ-ны их дээд сургуулийн аттестатчилалд амжилттай дүгнэгдэж гэрчилгээ авсан.

2012, 2014 онуудад “Монос” группийн шилдэг хамт олноор шалгарсан.

2013 онд 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд орсон.

2013 онд бүтцийн өөрчлөлт хийж, Эм Зүйн Удирдлага Технологийн тэнхим, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим, Био-Анагаах- Клиник Эм Зүйн тэнхим, Ерөнхий эрдмийн тэнхим гэсэн 4 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж эхлэв.

2004, 2006, 2014 онуудад улсын хэмжээний ТОР-10 сургуулиар шалгарсан.

2014 онд Эм зүйч мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон.

 

2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон.

 

1_1

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

2004 онд Монгол улсын “Топ-5” сургуулийн нэгээр шалгарсан.

2006 онд “Сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний интеграци”-г хэрэгжүүлж буй Монгол улсын “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан.

2006 оны 12 сарын 21-нд тус сургуулийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар нар бүтээлээрээ Монгол Улсын төрийн шагнал хүртсэн.

2006 онд МИДСХ, “Багш” сонины редакц”Багшлах боловсон хүчин хүрэлцээ хангамж сайтай сургууль”-аар тодруулсан.

2007 онд Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болсон.

2007 онд сурагч сонины нэрэмжит “Соён гэгээрүүлэгч хамт олон” өргөмжлөл авсан.

2012 онд Монос группын хэмжээнд ажлаараа шалгарч Оны шилдэг хамт олон өргөмжлөл хүртсэн.

2012 онд МЭЗБН “Эм” холбооноос зохион байгуулсан спортын 5 төрлийн тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байранд орж өргөмжлөл хүртсэн.

2013 онд Монос группын урлагийн наадамд тэргүүн байр эзлэж шилжин явах цом, өргөмжлөл хүртсэн.

2013 онд Монос группын урлагийн наадамд багш Оюунбаатар гоцлол бүжгээр, багш Б. Мөнхсоёл гоцлол хөгжмөөр тэргүүн байр эзлэж өргөмжлөл хүртсэн.

2013 онд Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан МЭЗБН “Эм” холбооноос зохион байгуулсан спортын наадамд оролцон эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгөөр тус, тус мөнгөн медаль хүртсэн.

2013 онд Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан Урлагийн наадамд багш Оюунбаатар гоцлол бүжгээр, багш Б. Мөнхсоёл гоцлол хөгжмөөр тэргүүн байр эзлэж алтан медаль хүртсэн.

nuur_zurag1_1
ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

·        Сургалтын үйл ажиллагаа нь сургалт + эрдэм шинжилгээ + үйлдвэрлэлийн гурвалсан холбоонд суурилж, нэгдмэл тогтолцоог бүрдүүлснээр бэлтгэн гаргаж буй мэргэжилтнийхээ чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлж чадсан.

·        Манай сургуулийг төгсөгчдийн ажил эрхлэлт 95-100% бөгөөд төгсөгчдийнхөө 25-30%-ийг “Монос” групп ажлын байраар хангадаг.

·        “А” үнэлгээтэй суралцагчдад “Монос” группын нэрэмжит цалин, тэтгэлэг болон тодорхой шатлалттай сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд үзүүлдэг.

·        Шилдэг элсэгчиддээ сургалтын төлбөрийг 50-100% чөлөөлөх болзолтой.

·        Шилдэг төгсөгчдийг өндөр цалинтай, амьдралын баталгаатай ажлын байраар хангаж, “Монос” группын захиалгаар гадаадад суралцах боломжтой.

·        Улсын хэмжээнд шинэ бүтээлээр бүртгэгдсэн 50 гаруй эм, гоо сайхан, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг бүтээхэд тус сургуулийн эрдэмтэн багш нар, эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гол үүргийг гүйцэтгэсэн.

·        Сургалтандаа багц цагийн системийг иж бүрэн нэвтрүүлэх замаар багшийн хөдөлмөрийг оновчтой үнэлж, дүгнэх, оюутны суралцах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх, мэдээллийн системийг боловсронгуй болгох талаар томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Оюутны мэдээллийг UNIFACE 5.0 /Их дээд сургуулийн бүртгэл тооцооны программ/-д оруулан, номын сангийн LiB4U программ, эмзүйн удирдлага, санхүүгийн IRP программ бүрэн нэвтрүүлсэн.

·        Эмийн технологи, удирдлага, зохион байгуулалтын дадлагын түшиц эмийн сан, технологийн лаборатори, англи, орос хэлний хичээлийн лингафоны кабинет-цахим уншлагын танхим шинээр байгуулсан.

·        Багш, ажилтан, оюутны хичээллэх болон чөлөөт цагаа өнгөрөөх спорт заалтай.

 



Comments


Бичлэг: 15 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭНХЖИН




:-)
 
xaax