ЭНХЖИН
2016-11-16

Ангилал: мэдээлэл

"Facebook" ашиглан маркетингаа хэрхэн явуулах вэ?
"Facebook" бол Google-н дараа орох дэлхийн хамгийн нэртэй сайт билээ. Хэдэн сая үйлчлүүлэгчидтэй "Facebook"-г хүмүүс бизнестээ ашиглах нь аргагүй юм.
Цэмцгэр хуудсыг үүсгэ
Profile буюу танилцуулга хуудсыг бөглөхдөө заавал бүгдийг бөглөх албагүй. Гагцхүү өөрсдийн талаарх чухал мэдээллүүдээ оруулсан байхад болно. Таны бизнес, компаний нүүр хуудас цэмцгэр, чухал бөгөөд товч мэдээллүүд агуулсан байх нь хэрэглэгчид, хүмүүст гол мэдээллүүдээ хүргэхэд дөхөм болгоно. Компаний логогоо оруулахаа мартаж болохгүй. Нэр усгүй, логогүй компанид хүмүүс итгэдэггүй.
Facebook нүүрэндээ чухал ач холбогдол өг
Нэгэнт "Facebook" нүүр таны бизнесийг сурталчилах талбар тул онцгой ач холбогдол өгөх ёстой. Тиймээс ямар мэндчилгээний үг бичих, ямар нийтлэл бичих зэргээ сайтар төлөвлөж боловсруул. Хэрхэн өөрийн хуудсанд хүмүүсийг татах вэ? Хэрхэн хуудсаа сонирхол татахуйц болгох вэ? гэдэгт анхаар.
Бизнес хуудас, хувийн хуудсаа тусад нь байлга
Өөрөөр хэлбэл "Fan Page" холилдсон байж болохгүй. Өөрийн найз нөхдөө зөвхөн хувийн хуудас дээр л нэм. Харин бизнесийн хуудсанд бол зөвхөн бизнесийн түншүүд, хэрэглэгчидийг байршуулах ёстой.
Өөрийн брэндээ сурталчил
"Facebook" хуудасныхаа дэвсгэрийг өөрийн компаний лого эсвэл өөрийн компаний сайтын дэвсгэртэй адил өнгөөр хий. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Эс бөгөөс хуудас удаан уншигдах бөгөөд замбараагүй харагдах болно.
Фенүүдээ уриал
Фенүүдээ өөрсдийн санаа бодлыг хэлэх идэвхжүүлэлтийг хийх хэрэгтэй. Жишээ нь "Нийгэмд тулгамдаад буй асуудлууд. Таны хувьд юу вэ?” гэх мэтээр тэднийг идэвхжүүлэх, уриалан дуудах хэрэгтэй.
Бусадтай харилц
Бусад хэлэлцүүлэг, клубуудад элсэж, өөрийн зүгээс санал бодол, зөвлөгөөг өг. Хэрвээ хэн нэгэн асуулт асуувал хэрэгтэй хариултыг нь олж өгөөрэй.
Та сөрөг зүйлстэй эвлэрэх шаардлагатай болно
Гэхдээ мэргэжлийн хүний зүгээс өгж байна гэж бодоод эелдэгээр санаа бодлоо илэрхийлэх нь зөв. Хамгийн гол нь өөрийн брэндээ бусдад эерэг байдлаар сурталчилах нь чухал. "Facebook" хуудас дээр тань хэн нэгэн сөрөг мэдээлэл үлдээвэл зохих хариултыг нь өг.
Хамгийн сүүлийн үеийн, шинэлэг мэдээллийг тараа
Хүмүүс компаниудын зарласан урамшуулал, хямдралыг сонсож чадаагүйдээ их харамсдаг шүүдээ. Тэгэхээр та тэдэнд ашигтай гэсэн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх хэрэгтэй. Тэгсэн цагт таны Facebook жинхэнэ эрэлт хэрэгцээтэй болох болно.
Үйл ажиллагаагаа цалгардуулж болохгүй
Өдөр бүр "Facebook"-дээ орж нэг ч гэсэн мэдээллийг нэмж байх хэрэгтэй. Онлайн хэрэглэгчид ихэнхдээ идэвхтэй үйлчилгээнд дуртай байдаг.
Fan Page хэрхэн үүсгэх вэ?
Facebook-ийн Fan Page нь өөрийн байгууллага, бизнесс, бүтээгдэхүүн, блог, хамтлаг, ном гээд таны үзэгч олонтой болохыг хүссэн бүхий л зүйлсээ сурталчлах хамгийн гайхалтай арга.
Дэлхий даяар 500 саяар хэрэглэгчтэй, сард 2 тэрбум зураг, өдөрт 40 сая статус тавигддаг "Facebook"-ийн энэ олон хэрэглэгчдийг та өөрийн үйлчлүүлэгчээ болгох алтан боломж танд олдож байна. Өнөөдрийн байдлаар 150 мянган монгол хүн "Facebook” ашиглаж буй юм байна. Өөрөөр хэлбэл "Facebook”-ээр дамжуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах боломжтой болсон гэсэн үг. Та одоо "Facebook"-ийн "Fan Page" нээж байгаагаараа өөрийнхөө өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлж алхлаа гэж ойлгож болно.
"Facebook"-ийн дээрх Page-ийн хамгийн том давуу тал нь ямар нэгэн нийтлэлийг шинээр нэмэн оруулах маш хялбархан. Хэрвээ та вэб сайт дээрээ шинээр ямар нэг нийтлэл ч юм уу эсвэл бидний ярьж заншсанаар update хийх гэж байгаа үед вэб хөгжүүлэгч лүүгээ ч юм уу эсвэл ямар нэг компьютерийн хүнээр дамжуулан хийлгэх шаардлагатай байдаг бол Facebook дээрх хуудас луугаа та маш хурдан бас амарханаар update хийж болдог. Ердөө л Facebook лүүгээ ороод л бичээд л тэгээд л шууд нийтлэчихнэ.
Шинэ мэдээг аль болох цаг алдалгүй хүргэх нь таны фенүүдийн тоог өсгөх бас нэгэн гол хүчин зүйл болно. Fan Page-ийг Facebook дээрээс олж нээнэ гэдэг бага зэргийн асуудалтай мэт санагдаж магадгүй. Тиймээс эхлээд Fan Page үүсгэхийн тулд үндсэн хуудас луугаа орох хэрэгтэй. Хэрвээ та Facebook дээр данстай бол таны profile-ийн баруун талын side bar-т Ads and Pages гэсэн хэсэг харагдах ёстой.
Ads and Page хэсэг лүү орсноор та өөрийн Fan Page-ийг ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг ямар хүнд зориулан хийж байгаагаа тодруулж өгнө. Тэгээд л өөрийн Fan Page-дээ нэр өгснөөр уг ажиллагаа маань дуусна. Гэхдээ уг хуудсандаа нэр өгч байх үедээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь таны өгсөн нэр дахин өөрчлөгдөх юм уу устгагдах боломжгүй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энгийн Fan Page-д wall, feed, photos, videos болон list of fans зэрэг зүйлс багтсан байна. Гэхдээ та өөрийн Fan Page-дээ олон хүнийг татахын тулд гадаад үзэмжинд нь анхаарахад илүүдэхгүй.
Шинэ фенүүдийг татах хамгийн чухал 2 арга нь өөрийн Fan Page-д олон нийтийг аль болох оролцуулж идэвхтэй байлгах, мөн графикийн хувьд аятайхан нүдэнд туссан загвартай байлгах. Илүү аятайхан харагдуулахын тулд өөрийн байгууллагынхаа лого болон зураг гэх мэтийн зүйлсийг нэмж өгөх. Мөн байгууллагынхаа вэб сайт болон баннерийг Fan Page дээр зарлаж буй тэмцээн уралдааныхаа хамтаар sidebar дээрээ тавьж өг. Ингэснээр фенүүд тань таны Fan Page- тэй байнга харьцахын хажуугаар танай байгууллагын вэб сайтаар ч бас давхар зочлох боломжийг бүрдүүлж өгнө.
Мөн өөрийнхөө Fan Page-ийг сурталчилах нь их чухал. Fan Page-ийн хувийн profile-аас ялгаатай нэг онцлог нь та өөрийн profile-аасаа хүмүүстэй найзууд болох боломжтой байдаг бол Fan Page-д тэгэх боломжгүй. Яагаад гэвэл хүмүүс таны хуудсыг сонгож фен болох эсэхээ өөрсдөө сонгодог. Хүмүүс таны хуудасны талаар мэдэхээс нааш фен болохгүй гэсэн үг. Тийм учраас та өөрийн байгууллагынханд болон бусад хүмүүст энэхүү хуудасныхаа талаар байнга ярьж танилцуулж байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүмүүс таны хуудсыг мэддэг болно. Хүмүүстэй чатлаж байх үедээ уг сурталчилгааг хийх нь мөн үр дүнтэй байдаг. Хүмүүсийг өөрийн хуудас луугаа урих нь мөн сонгодог арга. Тэдэн лүү хандсан богинохон мессэжийг хамтад нь явуулах хэрэгтэй. Учир нь таны хуудас тэд нарт чухам ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг ойлгуулж хуудас луугаа тэдний сонирхолыг татах нь чухал.
Та яг одооноос Facebook-ийн Fan Page-ийг өөрийн байгууллагадаа үүсгэж эхлээрэй. Ямар ч мөнгө зарцуулагдахгүй гэдгийг бас санаарай! Ер нь яагаад үзээд алдаж болохгүй гэж.


Comments


Бичлэг: 11 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭНХЖИН




:-)
 
xaax