ЭНХЖИН
2016-11-16

Ангилал: мэдээлэл

Халловины баярын тухай мэдээлэл


Аравдугаар сарын 31-нд Америкчууд Халловины баярыг тэмдэглэдэг. Halloween гэдэг үг нь holy-ариун (hallow), evening-үдэш (een) буюу Ариун-Үдэш гэсэн утгатай. Энэ нь Христийн Бүх Ариун Хутагтын өдрийн өмнөх үдэш юм. Христосын шашнаас өмнө Европчууд 10 сарын 31-ний өдөр талийгаачдын сүнс эргэж ирдэг гэж итгэдэг байжээ. Сүнсийг айлгахын тулд хүмүүс чөтгөр, шулам шиг хувцаслан чанга чанга авиа гаргадаг. Мөн түүнчлэн их гал өрдөн сүнсийг дайжуулдаг байж. Нилээд хугацааны дараа сүнс болон чөтгөр шуламд итгэхээ больж энэ өдрийг хөгжилтэй хэлбэрээр тэмдэглэдэг болсон байна. Европоос Америкт ирсэн цагаачид энэхүү ёс заншлыг анх дэлгэрүүлсэн ба өөрийн гэсэн нэгэн өвөрмөц тэмдэгтэй юм. Хулууны дотрыг хоослон цэвэрлэж, нүүр гарган зороод хөндийн дотор нь лаа асаадаг. Үүнийг Jack-o'-lanterns (lantern-гэрэлтүүлэг) нэрлэдэг ба аймаар харагддаг учраас сүнснүүд айна гэж үздэг байна. Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсад Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр юм. Тэд янз бүрийн аймшгийн баг, өмсгөл өмсөн айлуудын хаалга тогшин "Treak or Treat" гэж хэлдэг ба хүмүүс хариуд нь чихэр, жимс өгнө. Хэрвээ юу ч өгөхгүй бол хүүхдүүд хариуд нь янз бүрээр шоглодог байна.

Comments


Бичлэг: 2 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭНХЖИН




:-)
 
xaax